ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2023-10-05

Эрдэмт багш, эрхэм сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийн баярын мэндийг айлтган мэндчилье.

Монголчууд бид эрдэм номыг шүтэж, ачит багшийг хүндэлж, багш шавийн барилдлагыг дээдэлдэг эртний сайхан уламжлалтай.

Манай аймагт ерөнхий боловсролын 29 сургуульд 1100, төр, хувийн хэвшлийн 40 цэцэрлэгт 206 багш ажиллаж байна.

Завхан аймгийн ИТХ-аас боловсролын салбарт онцгойлон анхаарч жил бүр хөрөнгө оруулалтын хэмжээг тогтмол нэмэгдүүлэн ажилласаар ирсэн.

Тухайлбал 2022-2023 оны хичээлийн жилд “Чадварлаг багш” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ОНХС-аас нийт 350.0 сая төгрөгийг баталснаар 200.0 сая төгрөгийн санхүүжилтийг  багш нарыг компъютер, техник хэрэгслээр хангахад зарцуулсан бол 50.0 сая төгрөгөөр  5 сургуулийг “Багш хөгжлийн төв”-тэй болголоо. Харин багш нарын хөгжлийг дэмжих үйл ажиллагааны зардалд 100.0 сая төгрөгийг зарцуулж ажилласнаар багш нар ая тухтай орчинд, техник хэрэгслийн хоцрогдолгүй ажиллах нөхцөл бүрджээ.

Мөн багш нарыг дэмжих бусад хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдлын талаар тухай бүр мэдээлэл сонсож, хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж ирлээ.

Цаашид ч боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцлийг сайжруулахад анхааран ажиллана.  

Иймд “Багш” хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа Багш нартаа баярын мэндийг дахин хүргэж,  эрдмийн их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%