ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ БАТЛАГДЛАА

2023-10-10

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ

ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

✅1. Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг

 (Эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах)

✅2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

✅3.  Түрээслэгч бол түрээсийн гэрээний хуулбар

✅4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

✅5. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар (Тусгай зөвшөөрөлтэй бол шаардлагатай)

✅6. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн ажлын байрны дүгнэлт (Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас батлагдсан худалдах үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэлийн газрыг шалгах хяналтын хуудсаар дүгнэхэд бага эрсдэлтэй үнэлэгдэж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх. Аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газраас)  

✅7. Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан тухай цагдаагийн газрын тодорхойлолт, дүгнэлт (Шөнийн цагаар зураг авдаг бичлэгийг 720 цагаас буюу 30 хоног хадгалдаг санах ойтой байх)

✅8. Галын аюулгүй байдлын дүгнэлт (Онцгой байдлын байгууллагаас)

✅9. “Хариуцлагатай үйлчилгээ”-ний сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар (Зөвхөн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд хамаарна)

✅10.  Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, татварын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй талаарх лавлагаа.

✅11. Дотор фото зураг

✅12. Гадна фото зураг

✅13. Гадна орчны 50 метрийн зураглал

✅14. Хог тээврийн гэрээ

Дараах материалыг цахимаар ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг

8983-8949 утсаар авна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4460
3103 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%