ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО.

2023-10-12

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны хурал 2023 оны 10 сарын 12-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэхүү хурлаар:
1. Аймгийн хэмжээнд 2024 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтын саналыг Засгийн газарт уламлжлах тухай
2. Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай танилцах
3. Улиастай хотод байгаа малыг хотоос гаргах талаар зохион байгуулж буй ажлын явцын мэдээлэл
4. Богдын гол багийн дахин төлөвлөлтийн тухай
5. Шинээр баригдаж байгаа Дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийг ажлын явцын мэдээлэл
6. ОНХС, ОНХО, Замын сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг батлахдаа анхаарах асуудал, зөвлөмж
7. Хот суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тогтоох, Газрын нэгдмэл сангийн ангилалд шилжүүлэх тухай
8. Дугант, Их мянган, Ойгон нуурыг улсын тусгай хамгаалалтад авах тухай
9. Хилийн цэргийн салбарын хэрэгцээний газрыг тогтоох тухай 10. Тосон-Очирт хайрхан ОНӨААТҮГ-аас ирсэн хүсэлтийг шийдвэрлэх тухай
11. Улиастай сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зарим уурын зуухны халаалтын асуудлын талаар хэлэлцэн, холбогдох албан хаагчдад үүрэг чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%