ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ТА ТАТГАЛЗ” АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2023-10-13

“ТА ТАТГАЛЗ” АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагад архи, согтууруулах ундааны буруу хэрэглээ хор уршгийг таниулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хандлага үйлдэлд уриалах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилго бүхий “ТА ТАТГАЛЗ” аяныг аймгийн Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран 2023 оны 09 сарын 18-наас 2023 оны 10 сарын 12-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

“ТА ТАТГАЛЗ” аяны хүрээнд 6 зүйл 33 заалт бүхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын дарга, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар батлуулан, хэрэгжилтийг хангах олон талт ажлуудыг хийж, аяны хаалтын үйл ажиллагааг 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 14:00 цагт Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зааланд зохион байгууллав.
Тус үйл ажиллагаанд аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан, Цагдаагийн газрын НХЖХТ-ийн дарга, дэд хурандаа Д.Гантөмөр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга А.Болормаа, Боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Б.Батсайхан, Эрүүл мэндийн газрын НЭМ-ийн төвийн дарга Г.Дашдаваа нар болон МУИС-Завхан сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Политехник коллежийн оюутан, суралцагчид мөн ЕБС-ийн ахлах ангийн суралцагчид оролцлоо.
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Гэмт хэрэг зөрчлүүдэд согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг ихэнх хувийн эзлэдэг, энэхүү аяныг хамтран зохион байгуулсан байгууллагууд, аян нэгдэж оролцсон хүн бүрд талархсанаа илэрхийлж, архи согтууруулах ундаанаас татгалзахыг уриаллаа”.
Ийнхүү “ТА ТАТГАЛЗ” арга хэмжээний хүрээнд оюутан залуусын дунд зарласан видео уралдаанд ирүүлсэн бүтээлүүдтэй танилцан, шилдэг бүтээлүүдийг шалгаруулж тэргүүн байрын эздийг шагнаж урамшуулав. Мөн аймгийн Хөгжимт жүжгийн театрын залуу уран бүтээлчид, аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, “Цэцэн шонхор клуб”-ын тамирчин хүүхдүүд үзүүлэх тоглолт хийсэн юм.
Аяны үйл ажиллагааг хааж Цагдаагийн газрын НХЖХТ-ийн дарга, дэд хурандаа Д.Гантөмөр Гэмт хэрэг зөрчлийн бууруулах ажлын хүрээнд зохион байгуулсан энэхүү аян амжилттай болсныг дурдаад цаашид “ИТГЭЛ” нэртэйгээр аян үргэжлэнэ гэдгийг хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%