ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ИТХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ.

2023-10-30

✅ИТХ-ын даргын 2023 оны 10 сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар байгуулагдсан Улиастай сумын Товцог багийн ариутгах татуургын шугам, бохир усны насос станцын барилга байгууламжийн ажлын явцтай танилцан, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2023 оны 10 сарын 30-ны өдөр хуралдлаа.
✅ Хуралд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч П.Даваадэмбэрэл, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилгын хэлтсийн дарга Г.Ганболд, Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Ц.Буян-Очир, Амь-Ус трейд ХХК-ний ерөнхий инженер Г.Баттулга, Зуурмаг ХХК-ний захирал А.Цэнд-Аюуш, аймгийн ИТХ-ын мэргэжилтэн Э.Уянга, Улиастай сумын Товцог багийн Засаг дарга П.Гаравмаа, иргэн Л.Дашзэвэг нар оролцлоо.
✅ Хурлаар уг ажлын гүйцэтгэгч Зуурмаг ХХК-ний захирал А.Цэнд-Аюуш Товцог багийн ариутгах татуургын шугам, бохир усны насос станцын барилга байгууламжийн ажлын явцын талаар танилцуулж, харилцан санал солилцлоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь очиж танилцан, цаашид ажлын явц, ажил гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, гарц гаргалгааны талаар аймгийн ИТХ-ын Зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%