Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх уулзалт, сургалт 2023 оны 11 сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтыг Сонгуулийн Ерөнхий хорооны референт Б.Нямсүрэн, Б.Болор-Эрдэнэ нар удирдан, 2 удаа зохион байгуулав. Эхний удаад аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн албан хаагчид танхимаар, сумдын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид цахимаар хамрагдсан бол дараагийн удаад Улс төрийн намуудын гишүүд, дэмжигчдийн төлөөллүүд хамрагдсан юм.