Завхан аймгийн ҮЭ-ийн холбоо Аймгийн ИТХ-тай хамтран боловсролын салбарын багш, ажилчдын “Цалин хөлс нийгмийн хамгаалал хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт”-ийн талаар хэлэлцүүлгийг 2023 оны 4 дүгээр сарын 21-нд зохион байгуулж 21 сум, аймгийн төвийн ЕБ-ын 5, мэргэжлийн боловсролын 2 сургуулийн нийт 45 багш, ажилчид оролцож тулгамдсан асуудлуудаа хэлэлцсэнээс боловсролын салбарын багш ажилчдад тулгамдаж буй асуудлуудаар шийдвэр гаргах түвшний удирдлагуудад:
· Аймгийн боловсролын салбарын багш нарыг нөүтбүүкээр хангах
· Багш, ажилчдад элдэв тоглолтын тасалбар шахахгүй байх
· Амралтын өдрүүдээр олон нийтийн үйл ажиллагаанд татан оролцуулахгүй байх
· Сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний ажилчдын ХАБЭА-н тал дээр онцгой анхаарч, байгууллага бүр дээр ХАБЭА-н төсвийг хуулийн дагуу зарцуулах
· Томилолт, бензин шатахууны зардлыг төсөвт суулгаж өгөх
· Жилд нэг удаа сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байх гэх зэрэг санал шаардлагыг хүргүүллээ