“Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн хэлтэс, ИТХ-ын Иргэний танхим хамтран “ХЭМЖИЛ ЗҮЙ ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ТОГТОЛЦООНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ” уриан дор Улиастай сумд үйл ажиллагаа эрхэлж буй дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд “Савласан бүтээгдэхүүний тоо хэмжээнд тавих шаардлага”, “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих шаардлага”, Тохирлын баталгааны эрх зүйн орчны өөрлөлтийн талаар Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д. Тунгалагтуяа сургалт, мэдээлэл хийлээ.