ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

E-MONGOLIA СИСТЕМ ДЭХ ОРОН НУТГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ДАХИН ЗАГВАРЧИЛЖ, ШИНЭЭР НЭВТРҮҮЛНЭ

2023-11-27

🖌️ “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын ажлын хэсэг 21 аймагт ажиллана.
Эхний ээлжинд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад тус тус ажиллаж байна.
Одоогийн байдлаар давхардаагүй тоогоор орон нутгийн 145 үйлчилгээ цахимжсан ч аймгууд харилцан адилгүй байдлаар E-Mongolia платформд үйлчилгээгээ нэвтрүүлсэн байна.
Тухайлбал, Баянхонгор 31, Дархан-Уул 64, Дорноговь 72, Дорнод 72, Дундговь 64, Өвөрхангай 67, Өмнөговь 46, Сүхбаатар 76, Сэлэнгэ 73, Хэнтий 70 үйлчилгээг цахимжуулжээ.
Мөн эдгээр үйлчилгээг шийдвэрлэж буй процесс аймаг бүрд ялгаатай байгаа нь төрийн байгууллагуудын E-Mongolia платформоор дамжуулан үзүүлж буй үйлчилгээнүүдийг дахин загварчилж, үйлчилгээний тоог нэмэх шаардлагатайг харуулж байгаа юм.
Уг ажлын хүрээнд төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлчилгээнүүдэд шинжилгээ хийж шинээр нэвтрүүлэх боломжтой үйлчилгээг судлах, төрийн үйлчилгээний хэрэглээний талаар тандалтын судалгаа хийх, төрийн албан хаагч болон иргэдийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах юм.
Мөн төрийн үйлчилгээний ХУРДАН цэг, сумдын операторууд, төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын систем (services.e-mongolia)-ийн эрх бүхий шийдвэрлэх албан хаагчдад систем ашиглалтын сургалт, төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн системийн сургалтыг хийнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%