Аймгийн ИТХ-ын Зөвлөл, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны хамтарсан хурал 2023 оны 11 сарын 27-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Хурлыг ИТХ-ын дарга Н.Тамир удирдан явуулж, хурлаар дараах 9 асуудлыг хэлэлцэв.
1. Аймгийн 2023 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2024 оны төсвийн төслийг-Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Чадраабал
2. Аймгийн ИТХ-аас 2023 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг- ИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Амарсайхан
3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын салбар зөвлөл байгуулах тухай асуудлыг- Хууль эрх зүйн хэлтсийн дарга У.Батдаваа, Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Г.Алтаншагай
4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох санал авах тухай асуудлыг- Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Д.Азжаргал
5. Завхан аймгийн Ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаа, тайлан аймгийн Агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийн танилцуулгыг- БОАЖГ-ын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржав
6. Орон нутгийн 2024 оны төсвийн төсөлд өгөх санал, зөвлөмжийг- Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Д.Бат-Ундраа
7. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг сайжруулах сарын аяны дүнгийн тухай танилцуулгыг- “Оюунлаг таны туслагч” ТББ-ын тэргүүн Д.Оюунгэрэл
8. Улиастай сумын Товцог багийн ариутгах, татуургын шугам, бохир усны насос, станцын барилга байгууламжийн ажлын явцтай танилцах ажлын хэсгийн танилцуулгыг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч П.Даваадэмбэрэл
9. Балансаас балансад хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг-Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Б.Бат-Амгалан нар тус тус танилцуулан хэлэлцүүллээ.