ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 15 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2023-12-01

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын арван тавдугаар хуралдаан 2023 оны 12 сарын 01-ний өдөр 90,0 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.
ИТХ-ын дарга Н.Тамир хуралдааныг нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудал, дотоод журмыг төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батлуулж, энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
1. Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц
2. Аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн
3. Аймгийн ИТХ-аас 2023 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан
4. Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө
5. Аймгийн 2023 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2024 оны төсөв батлах тухай
6. Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн хандив, төсвийн зарцуулалтын тайланг хэлэлцэх тухай
7. Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын 150 насны ой, Улиастайн сайд асан Дилов хутагт Б.Жамсранжавын 140 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
8. 2024 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг Засгийн газарт уламжлах тухай
9. Хот суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг тогтоох, Газрын нэгдмэл сангийн ангилалд шилжүүлэх тухай
10. Аймгийн ИТХ-ын 2022 оны 45 дугаар тогтоол “Газрын дуудлага худалдааны журамд өөрчлөлт оруулах тухай”
11. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах тодотгох санал боловсруулах комисс байгуулах тухай
12. Хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай
13. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын салбар зөвлөл байгуулах тухай
14. Төв талбайн хажууд байрлах кино театрын барилгыг зориулалтын дагуу ашиглах, төрд буцаан авах чиглэлээр санал солилцох хэлэлцээр хийх ажлын хэсгийн санал, дүгнэлт
15. Амь-Ус трейд ХХК-ийн ажилчдын цалин нэмэх тухай
16. Аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө батлах тухай
17. 2024 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай
18. Улиастай сумын 4 дүгээр цэцэрлэгийг гавьяат багш Доржжавын Чулууны нэрэмжит болгох тухай
19. Хилийн цэргийн салбарын хэрэгцээний газрыг тогтоох тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%