ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН УИХ-ЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХАГАС ШИГШЭЭ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2023-12-17

Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, жигд хөгжүүлэх зорилгоор Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХАГАС ШИГШЭЭ тэмцээнийг Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2023 оны 12 сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар үг хэлж, шатарчдад амжилт хүслээ. Тус тэмцээнийг УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн заавар удирдамжийн дагуу зохион байгуулж, шатрын спортын дасгалжуулагч багш Ц.Нэргүй, Ш.Батболд нар шүүн явууллаа.
Уг тэмцээнд шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн 20 эрэгтэй, 7 эмэгтэй нийт 27 шатарчид хурд, хүч, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир тэмцээний тэргүүн байрын эздэд шагналыг гардуулж, баяр хүргэв. Ийнхүү хагас шигшээ тэмцээнд шалгарсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй шатарчин 2024.01.06-ны өдөр зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа билээ.
Тус тэмцээний Эрэгтэй төрөлд
Тэргүүн байр: Т.Алтанбагана/Тосонцэнгэл сум/
Дэд байр: Ю.Чойжилжав/Тосонцэнгэл сум/
Гутгаар байр: Х.Жамбалжамж/Цагаанчулуут сум/
Эмэгтэй төрөлд:
Тэргүүн байр: Ариунжаргал/Яруу сум/
Дэд байр: Ч.Амгаланжаргал/Тосонцэнгэл сум/
Гутгаар байр: Оюун-Эрдэнэ/Асгат сум/ нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тэмцээнд оролцсон нийт оролцогч нартаа талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%