ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ.

2023-12-31

Заяа золтны өлгий Завхан нутгийн нийт иргэд та бүхэндээ угтан ирж буй ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
Улиран одож буй он та бидэнд гэгээн дурсамж, гэгээрэх сургамжаа үлдээж цагийн урсгалаар түүх болон үлдэж байна.
Завханчууд бидний хувьд 2023 Завхан аймаг үүсэж байгуулагдсаны нэг шинэ үеийн түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Нэгэн зууны тэгш ойн бүтээн байгуулалт, зохион байгуулалтын ажилд чин сэтгэлээсээ гар бие оролцож энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэсэн хүн бүрд аймгийнхаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ирж буй ондоо зон олон Завханчууд та бидний өргөө гэр аз жаргал, инээд хөөрөөр бялхаж байх болтугай.
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Н.ТАМИР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%