ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.

2024-01-05

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол 2024 оны 01 сарын 05-ны 11:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулагдлаа.
Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир оролцон нягтлан бодогч нарт мэргэжлийн гэрчилгээг гардуулан, баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Энэхүү үйл ажиллагааны үеэр мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцэж, “Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч” хэмээх хүндтэй цол хүртсэн 2 нягтлан бодогч мэргэжлийн ёс зүйг сахиж ажиллахаа батлан тангараг өргөлөө.
Мөн 12 нягтлан бодогч Мэргэшсэн нягтлан бодогчийн Хугацаагүй эрхээ авч, Хугацаагүй эрхтэй 2 нягтлан бодогч Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжаа гардан авлаа.
Шинэ оны босгон дээр сургалт, шалгалтдаа амжилттай дүн үзүүлсэн нийт нягтлан бодогч нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%