ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.

2024-01-10

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Завхан аймаг дахь Төрийн Аудитын газар “Төрийн аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлангаа Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлж аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах талаар хамтран ажиллах, дараа онд гүйцэтгэх аудитын сэдвийн санал авах, Шилэн дансны тухай хууль болон Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт зарцуулалтын хяналтыг сайжруулах ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Санамж бичигт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Тамир, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Д.Бат-Ундраа нар гарын үсэг зурав. 

Талууд санамж бичгийн хүрээнд:

  •    Төрийн аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлангийн шийдвэрийн хэрэгжилтийн хувь өсөж үр өгөөж нэмэгдсэн байна.
  •    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аудитын сэдвийн санал авч аудитыг гүйцэтгэснээр тухайн орон нутгийн тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж дүгнэлт гарган шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй мэдээлж, иргэдийн амьжиргааны чанар хүртээмж сайжрахад  дэмжлэг болно.
  •   Шилэн дансны тухай хууль болон Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтыг сайжруулах ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа сайжирсан байх зэрэг үр дүн гаргахыг зорьж байна.

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%