ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Н.ТАМИР, ТӨЛӨӨЛӨГЧ Б.ГАНЧУЛУУН НАР ОТРЫН БҮСЭД ӨВӨЛЖИЖ БАЙГАА МАЛЧИДТАЙ УУЛЗАЖ ЯВНА.

2024-01-24

Аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Б.Ганчулуун нар Завхан аймгийн Шилүүстэй, Отгон сумдаас Баянхонгор аймгийн нутагт малаа оторлож яваа малчидтай уулзаж, нөхцөл байдалтай нь танилцаж, гарын бэлэг, эмийн багц гардуулан өглөө.
Энэ жил Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал, Гурванбулаг, Бууцагаан сумд болон Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд Завхан аймгийн Отгон сумаас 56 өрхийн 30,000 Шилүүстэй сумын 14 өрхийн 8,000 орчим толгой мал тус тус отроор өвөлжиж байна.
Отрын бүсэд өвөлжиж байгаа малчид өвс тэжээл үнэтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа болон, өвөлжөөний түрээсийн төлбөр өндөр төлж байгаа зэрэг хүндрэл бэрхшээлүүд байгаа тухай ярилцаж “Аймаг, орон нутгаас удирдлагууд ирж уулзаж, хол ойрын сонин сонсоход сайхан байна. Та бүхэнтэй уулзахад нутгийн салхи үнэртэх шиг боллоо” хэмээн баярлаж, талархаж буйгаа илэрхийлж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%