Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”, ХХААХҮ-ийн Сайдын “Хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл батлах тухай” 2024 оны А/28 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төслийг хүлээн авч эхэлсэн байна.


Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
Зээлийн хугацаа: 5 хүртэл жил Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар Зээлийн хүү: 3 хувь

Эхлэх: 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08:30 цагаас,
Дуусах: 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд, Төслийн материалыг зөвхөн цахим системээр хүлээн авах юм.
https://www.sme.gov.mn/