ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2024-02-19

Аймгийн ИТХ-ын Зөвлөл 2024 оны 02 сарын 19-ний өдөр 85.7 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлыг ИТХ-ын дарга Н.Тамир удирдан явуулж, хуралд Зөвлөлийн гишүүд Д.Мягмардорж, Б.Төрмөнх, Д.Бямбацогт, П.Даваадэмбэрэл, А.Болормаа, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар, Зохион байгуулалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Үнэнхүү нар оролцов.
Хурлаар:
1. Аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээлэл
2. Хөрөнгө актлах, балансаас балансад шилжүүлэх тухай
3. Аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны хуваарь
4. ИТХ-ын Зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тухай зэрэг 4 асуудлыг хэлэлцэв.
Мал эмнэлгийн газрын мэдээллийн сонсож, аймгийн Онцгой комиссд тэмдэглэлээр санал хүргүүлэх, 3 байгууллагын 80.487.576,40 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг актлах, 35.600.000 төгрөгийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ИТХ-ын даргын Захирамж гаргах, Аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны хуваарийг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%