ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"ХАМАГ МОНГОЛЧУУД БҮҮ МАРТАГТУН" БАРИМТАТ НЭВТРҮҮЛЭГ - 2/ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БА ЛАМ МЯНДАГТАН/

2024-02-26

Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссоос 2022 оноос хойш “Хамаг Монголчууд бүү мартагтун” төслийн 4 баримтат нэвтрүүлэг, 2 тусгай дугаар, “Гэмшлийн гэрэлт зам” төслийн 3 нэвтрүүлэг мөн 4 комикс богино хэмжээний нэвтрүүлэг, “Хэлмэгдэл ба цагаатгал” номын аудио хувилбар зэрэг бүтээлийг бүтээж телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх, түүхийн үнэнийг залууст таниулах зорилгоор дээрх баримтат нэвтрүүлгүүдийг цувралаар хүргэж байна.
Түүхийн үнэнийг түмэнд түгээж, хамтран ажиллахыг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%