Аймгийн ИТХ, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Иргэний Нийгмийн Байгууллагуудын ХӨГЖИЛД-ХАМТДАА сүлжээ хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн Сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Иргэний нийгмийн байгууллагуудын тулгамдсан асуудал, сургалтын хэрэгцээг тодорхойлох” зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтад ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Бадамсүрэн болон Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Уулзалтаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Бадамсүрэн аймаг орон нутгаас ИНБ-ын үйл ажиллагааг дэмжих бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн уулзалтад оролцогчид IRIM судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгааны дүнтэй танилцаж, Иргэний нийгмийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудал, сургалтын хэрэгцээг тодорхойлж “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” төслийн багт хүргүүлэхээр шийдвэрлэв.