ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-03-27

   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 16 дугаар хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 57,5 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир нээж үг хэлэн, хэлэлцэх асуудал, дотоод журмыг танилцуулав. Хуралдаанаар 1. Аймгийн хэмжээнд 2024 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны хуваарь батлах тухай 2. Отгон сумын соёлын төвийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гаваасүрэнгийн нэрэмжит болгох тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Завхан аймгийн 2024 оны Хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай танилцах тухай асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэлтээр оруулах санал төлөөлөгчдөөс гарч, дэмжигдлээ.

Ийнхүү ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар дээрх 3 асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%