ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024-03-30

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл хуралдлаа.
Хурлын хүрээнд өнгөрсөн 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
Дэд зөвлөл нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор 2023 онд 3 бүлэгт 18 ажил хийж хэрэгжүүлжээ.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс 2024 онд:
✅Усны тухай хуулинд хийгдсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хуулийн дагуу хяналт тавих,
✅Усны тоолууржуулалтын ажлыг эрчимжүүлэх, судалгаа гарган хяналт тавих.
✅Байгаль орчны хяналт арга хэмжээг эрсдэлтэй цэгүүдэд тодорхой хугацааны давтамжтай зохион байгуулах.
✅“Байгалаа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах
✅Ховор нэн ховор амьтдыг хууль бус агнуурын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд "Говийн гайхамшигт 6" арга хэмжээг Ховд аймагт зохион байгуулах зэрэг 3 бүлэг 23 ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%