Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлыг аймгийн ИТХ-ын дарга, тус зөвлөлийн дарга Н.Тамир удирдан явуулж, зөвлөлийн гишүүн байгууллагуудын удирдлага, зарим байгууллагыг төлөөлж албан хаагчид оролцлоо.
Хурлаар: 1. Аймгийн Онцгой байдлын газрын танилцуулгыг сонсож мөн Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Энэ онд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд 230.0 сая төгрөгийн төсөв хуваарилагдсан бөгөөд гишүүн байгууллагуудын саналыг авч нэгтгэн, хэлэлцэж тухайн оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө баталлаа.