МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛ ЗАН ЗАНШИЛ ЭЗЭМШИЖ, ХЭРЭГЛЭХ, ҮР ХҮҮХДЭДЭЭ ЭКОЛОГИЙН ХҮМҮҮЖИЛ ОЛГОХ ҮҮРЭГТЭЙ.
Өвлийн улиралд газрын хэвлийд халдах гэмт хэрэг тэр бүр бүтгэгддэггүй байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд техник тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг ашиглаж газрын хэвлийд хандах явдал ажиглагдаж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх гол ажил бол иргэдийн хяналт юм. Үүнд нутгийн гүнд амьдарч байгаа иргэд хяналт хийж, хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллах нь маш чухал. Ийнхүү хамтын ажиллагаа өргөжиж ирснээр хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг багасах боломжтой.
Түүнчлэн Хууль бус ан агнах гэмт хэрэг гарлаа гэхэд зөвхөн агнасан этгээд хариуцлага хүлээгээд зогсохгүй хууль бус ангийн эд эрхтнийг хууль бусаар хадгалж байсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан иргэд бүгд агнасан этгээдтэй ижил хариуцлага хүлээдэг учраас үүнийг анхаарах хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс мэдээллээ. Та бүхэн дараах нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэж, бусдад түгээж мэдээлэл хүргэнэ үү.