Гуу жалга, ойн цоорхой, голын эрэг дагуу хэдэн арваар нь хаяж орхисон архи, шар айраг, компот, сокны шил их үдийн наранд халахдаа ойн түймэр гарах нөхцөл болдог. Тиймээс иргэд та бүхэн хөдөө орон нутагт амарч, зугаалж, аялахдаа байгальд хог хаяхгүй байж хэвшээрэй. Мөн иргэний үүргээ ухамсарлаж гал түймэр гарч болзошгүй зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлээрэй.