ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРАЛ БОЛЛОО.

2024-04-26

➡️ Аймгийн ИТХ-ын Зөвлөл, Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны хамтарсан хурал 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 14:00 цагт цахимаар зохион байгуулагдлаа.
➡️ Аймгийн ИТХ нь 41 төлөөлөгчтэй бөгөөд 2020 онд шинэчлэн батлагдсан МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 37 дугаар зүйлийн 37.1.3/аймгийн хүн амын тоо нь 70 001-90 000 хүртэл бол 35/-т заасны дагуу аймгийн хүн амын тооноос хамаарч 35 төлөөлөгчтэй байхаар болсон.
➡️ Мөн АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 12 дугаар зүйлийн 12.1 “Тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” гэж заасан байдаг.
➡️ Тус хурлаар “Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай” асуудлын төслийг хэлэлцэж, ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%