ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2024” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-05-03

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Улаан загалмайн хороо, Улиастай сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран Улиастай сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2024” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэг олгох зорилгоор багийн мэндчилгээ, буухиа тэмцээн, гэрийн даалгавар, суралцагч, багш, эцэг эхийн мэдлэг шалгах “хамтдаа” тэмцээн гэсэн 4 төрлөөр зохион байгуулав. Тэмцээнд баг тамирчид идэвх санаачлагатай оролцож:
1-р байрт Улиастай сумын Есдүгээр цэцэрлэг
2-р байрт Улиастай сумын Наймдугаар цэцэрлэг
3-р байрт Улиастай сумын Хоёрдугаар цэцэрлэг
Тусгай байрт Улиастай сумын Нэгдүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦЪЁ!!!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%