ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-05-10

Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг нутгийн удирдлагын байгууллагуудаас авч байгаатай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас тус хуульд оруулах саналын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн төлөөлөл 40 гаруй хүн оролцов. Хэлэлцүүлгийн зорилго чиглэлийн талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас товч танилцуулга хийж оролцогчдын саналыг сонсож хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлэгт оролцогчдын саналаас дурдвал:
 Багийн ИНХ-ын даргыг 4 жилийн хугацаатай сонгон ажиллуулдаг байх нь зүйтэй. Түүнчлэн багийн ИНХ-ын даргыг орон тооны ажилтан болгох
 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон ИНХ-ын хуралдааны тоо заасан байдлыг уян хатан болгох
 Орон нутгийн сангийн журмын талаар тус хуулийн заалтыг амь оруулж хэрэгжилтийг ханган ажиллах
 Аймаг, сумдын ИТХ-д Иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөллийг оролцуулах тухай журам гаргах мөн тодорхой төсөвтэй байх
 Монгол Улсын хэмжээнд бүсчилсэн хөгжлийн асуудал эрчимжиж байгаа үед сумуудын бүсчилсэн хөгжлийн талаар энэ хуульд тусгах
 Хурлын төлөөлөгчийг хариуцлагажуулах талаар оновчтой зохицуулалт тусгах
 ИТХ-ын төлөөлөгчдийг цалинтай болгох
 ИТХ-ын ажлын албыг Улсын Их Хурлын Тамгын газарт харьяалуулах, түүнчлэн ажлын албаны талаар хуульд заасан эрх хэмжээг нэмэгдүүлэх
 Аймгийн төвийн сумын статусыг хөдөөгийн сумын статусаас ялгамжтай байдлаар зааглах
 Түр оршин суугч иргэдийн эрх, үүргийн талаар тодорхой тусгах гэх мэт саналуудыг гаргалаа.
ИТХ-ын ажлын алба хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын Зөвлөлдөх хороонд хүргүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4269
2947 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%