1931 онд МАХН-ын Төв хорооноос “хар, шар феодалууд ба харгис толгой #ЛАМ нарыг 1931 оны дотор хурдан түргэнээр явуулж, тус намын IX их хурлыг хүртэл үндсэн дор дуусгахыг” хууль, хяналт, хүчний байгууллагуудад даалгасан нууц тогтоол гарган хэрэгжүүлжээ.
1930-аад онд өрнөсөн Тайж Эрэгдэндагва, Дилов хутагт Жамсранжав, Манзушир хутагт Цэрэндорж, Егүзэр хутагт Галсандаш нарын “38-ын бүлэг”, 1937-1939 онд өрнөсөн Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын хувьсгалын эсэргүү лам нарын “Төв бүлэг” гэх зэрэг олон нэршил бүхий хилс хэрэгт нийт 18,849 лам, мяндагтанг хэлмэгдүүлж тэдгээрийн 75%-д нь цаазын ял оноосон бол үлдсэн хэсэгт нь хорих ял оноож байжээ.
Хэлмэгдүүлэлт өрнөсөн хугацаанд устгагдсан сүм хийдийн тоо - 1250 орчим /2017 оны судалгаагаар/