ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ИТХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН АЛДАРХААН, ЦАГААНХАЙРХАН СУМДАД АЖИЛЛАЛАА.

2024-06-05

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн хүрээнд Алдархаан, Цагаанхайрхан суманд ажлын хэсэг ажиллав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, Хурлын зөвлөл, хороодын үйл ажиллагаа, Хурлын байгууллагын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилтийн явц, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөө, гүйцэтгэл, Жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлын явц, Иргэний танхимын үйл ажиллагаа, khural.mn сайтын хөгжүүлэлт, Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон аймаг сумын ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажилд хяналт шинжилгээ хийх, хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, архив албан хэрэг хөтлөлт, Гандан хийдийн үйл ажиллагаа зэрэг чиглэлүүдээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцаж тухай бүр нь зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна.
Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлахдаа заалт тус бүрээр зардлыг тусгасан давуу талтай байна. Цаашид энэхүү зөвлөн туслах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах нь сумдын нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулахад үр дүнгээ өгөх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%