Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар зарлигаар “Алдарт эх” одон гардуулах ёслол Улиастай хотноо болов. Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих нар гардууллаа.
Завхан аймгийн хэмжээнд энэ онд нэгдүгээр одонгоор 17, хоёрдугаар одонгоор 181 нийт 198 ээж “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдаж байна.