ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-05-30

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 14:00 цагт ИТХ-ын даргын албан өрөөнд танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж, дараах 4 асуудлыг хэлэлцэв.
1. Эх хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тайлантай танилцах
2. Харшлын эсрэг арга хэмжээ, Хавдрын эсрэг арга хэмжээ, Орчны эрүүл мэнд арга хэмжээний хэрэгжилтийн тайланг хэлэлцэж зөвлөгөө чиглэл өгөх
3. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны мэдээлэл, хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлсэн ажлын тайлан
4. Хөрөнгө актлах, балансаас балансад шилжүүлэх, доод үнэ тогтоох тухай
Завхан аймгийн хувьд 2019 оны байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 75,8 хувийг нялхсын эндэгдэл, үүний 59,0 хувийг нярайн эндэгдэл эзэлж байсан бол 2023 онд 80 хувийг нялхсын эндэгдэл, үүний 81,2 хувийг нярайн эндэгдэл эзэлсэн байна. Нялхас, нярайн эндэгдэл нь эхийн биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн боловсрол, түүнчлэн багийн эмчийн хүрэлцээ, нярайн амьсгал гачаалын эмчилгээ хийдэг аппаратын дутагдал, нялхас нярайн эмчийн хүрэлцээ зэрэг маш олон зүйлээс шалтгаалдаг болохыг албаны хүмүүс мэдээллээ. Завхан аймаг 112 багтайгаас хөдөөгийн 85 баг байдаг бөгөөд одоогоор багийн эмчгүй 14 баг байна гэсэн мэдээлэл байна. Бага эмчээр бэлтгэж төгсгөдөг сургууль байхгүй болсон учраас улсын хэмжээнд багийн эмчийн дутагдалтай байна зэрэг хэлэлцэж буй асуудал бүртэй холбоотой олон асуудлыг хөндөж ярилцлаа.
Түүнчлэн Хөрөнгө актлах, балансаас балансад шилжүүлэх, доод үнэ тогтоох тухай асуудлаар ИТХ-ын даргын Захирамж гаргахаар шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%