Завхан аймгийн Нутгийн удирдлагын ордны урд талбайд 2024 оны 06 сарын 02-ноос 06 сарын 09-ний өдрүүдэд иргэд, сонгогчдод мэдээлэл өгөх цэгийг ажиллуулж байна. Сонгогч та бүхэн хүрэлцэн ирж санал авах байр ямар зохион байгуулалттай байх, саналын хуудсанд хэрхэн тэмдэглэл хийх, санал тоолох төхөөрөмжтэй хэрхэн ажиллах талаар мэдээлэл авч, мөн сонгогчдын нэрсийн жагсаалтаас өөрийн нэрсээ шалгуулах боломжтой.