Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр 55.0 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа. Хуралдаанаар:
1. Аймгийн төв талбайг Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын нэрэмжит болгох тухай
2. Аймгийн сонгуулийн хороо байгуулах тухай (2024 оны орон нутгийн ээлжит сонгууль)
3. “Аймгийн хүндэт иргэн” цол олгох тухай
4. Улиастай сумын Дашпунцаглин хийдийн нэрийг өөрчилж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг үргэлжүүлэх тухай
5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
6. Хөрөнгө бэлтгэх тухай
7. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ний Завхан аймгийн Ургамал сумын салбарыг онц холбоочин Т.Сэр-Одын нэрэмжит болгох тухай зэрэг 7 асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.