ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2024-09-04

Өнөөдөр/2024.09.04/ Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо танхим, цахим хосолсон хэлбэрээр 77.7 хувийн ирцтэй хуралдлаа.
Хурлаар:
1. Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэлийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий санхүүч Б.Энхтүвшин,
2. Аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтийн явцыг Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Азжаргал,
3. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, компанийн захирлуудтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах дүгнэх журмыг Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Н.Цэрмаа, мэргэжилтэн Д.Оюунпүрэв нар тус тус танилцуулан хэлэлцүүллээ.
Хурлаар Аймгийн 2024 оны төсөвт тодотгол хийх саналыг ИТХ-д оруулахаар хэлэлцэв. Түүнчлэн Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, компанийн захирлуудтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулахыг дэмжив. Ер нь цаашид эдгээр газруудын менежментийг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар хорооны гишүүд санал гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%