ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ 2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ МЯГМАР ГАРАГТ 29 ДЭХ УДААГАА УЛС ОРОН ДАЯАР ХҮНДЭТГЭН ӨНГӨРҮҮЛНЭ.

2024-09-06

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д жил бүрийн 9 дүгээс сарын 10-ны өдрийг Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэхээр заасан.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Төлөвлөгөөний хүрээнд Их дээд сургууль, Политехник коллеж, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад “Хэлмэгдүүлэлтийн хор уршиг, дүгнэлт, сургамж” сэдвээр лекц унших, уулзалт ярилцлага зохион байгуулах ажлыг Улиастай сумын ИТХ, Завхан аймгийн бурхан шашинтны төв Төгс буян Жавхлант хийдтэй хамтран зохион байгуулж байна.
Өчигдөр/2024.09.05/ ЕБС-ийн суралцагчдад тус сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Сургалтыг Аймгийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Амарсайхан нээж Монгол өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн талаар мэдээлэл өгч, Төгс буян Жавхлант хийдийн Олон нийттэй харилцах албаны С.Базаргүр, Э.Нямхүү нар “Хэлмэгдүүлэлтийн хор уршиг”, “Хүн байхын утга учир, үнэ цэнэ” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье.
Өнөөдөр/2024.09.06/ 15:00 цагаас Улиастай сумын Иргэний танхимд тус сургалтыг дахин 1 удаа зохион байгуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%