ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ӨНӨӨДӨР УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР

2024-09-10

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ жил 29 дэх удаагаа Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, салбар комиссууд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд Завхан аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын багананд цэцэг өргөв. Тус үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын Нарийн бичгийн дарга С.Болдбаатар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хамт олон, Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат болон бусад албаны хүмүүс, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийнхан, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нар оролцлоо.
Мөн уг үйл ажиллагааны дараа ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нартай уулзалт зохион байгуулан, санал сэтгэгдлийг нь сонслоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%