ИТХ-ын Зөвлөлийн хурал 2024 оны 09 сарын 16 -ны өдрийн 14:00 цагт зохион байгуулагдлаа. Хурлаар Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, Завхан аймаг дахь “Тосонцэнгэл” болон “Отгонтэнгэр” нисэх буудлын аэродром орчмын аюулгүй бүсийн газрыг зохих журмын дагуу улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, компанийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам, Хөрөнгө актлах, балансаас балансад шилжүүлэх, доод үнэ дахин тогтоох тухай, ИТХ-ын хуралдааны шийдвэрийн биелэлттэй танилцах, Аймгийн ИТХ-аас 2024 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, ИТХ-ын Зөвлөлөөс 2024 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, ИТХ-ын Хуралдааны тов зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.