Монгол улсад нутгийн өөрөө удирдах байгууллага бүрэлдэн тогтож иргэдийн сонгох, сонгогдох эрхээ ардчилсан зарчмаар хэрэгжүүлснээс хойш 8 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ бүрэн эрхээ 2020-2024 онд хэрэгжүүлж сүүлчийн хуралдаанаа зохион байгуулав.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1. Аймгийн ИТХ-аас 2024 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан
2. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, компанийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам
3. Завхан аймаг дахь “Тосонцэнгэл” болон “Отгонтэнгэр” нисэх буудлын аэродром орчмын аюулгүй бүсийн газрыг зохих журмын дагуу улсын тусгай хэрэгцээнд авах тухай
4. Амь-Ус ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
5. Үндсэн хөрөнгө хувьчлах тухай
6. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Паралимпийн аварга У.Сүрэнжавын амжилтыг хүндэтгэн тэмдэглэх тухай
7. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тоонд өөрчлөлт оруулах тухай
8. Аймгийн хүндэт иргэн цол олгох тухай
Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, төлөвшилд хувь нэмрээ оруулан амжилттай ажилласан эрхэм төлөөлөгч нарт баяр хүргэж, цаашдын санаж төлөвлөсөн ажил үйлс бүхэн нь бүтэмжтэй байж, амьдралд ахуй нь тэгш дүүрэн дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье.