ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

сумын ИТХ-ын ээлжит хуралдаан 2024 оны 9 сарын 25 нд боллоо.

2024-09-25

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18 дугаар  хуралдаан 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр  Соёлын төвд амжилттай боллоо.

 

Онцлох шийдвэр нь 2024 оны Малын тоо толгойн албан татварыг 50% хөнгөлөх шийдвэр байлаа. Малчид хавар, өвлийн цас зусанд ихээр өртсөн, зундаа зуншлага муугаас болж  мөн намартаа хадлан тэжээл бэлтгэхэд хүндрэл тулгарч  байгаатай холбогдуулан айл өрхүүдэд дэмжлэг болохоор  Цагаан-Уул сумын 2024 оны Малын тоо толгойн албан татвараас 50% хөнгөлөхөөр боллоо. 2024 оны малын тоо толгойн татвар төлсөн малчидын илүү төлбөр 2025 оны татварт  суутгагдах юм.

 

Тус  хүндэтгэлийн хуралдаан 12 цаг 23 минутад эхэлж 

1. "Галт дулаан" ХХК-ын хөрөнгө актлах тухай

2. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийг батлах тухай

3.  Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн 2024 оны хагас жилийн тайлан хэлэлцэх тухай

4. Малын тоо толгойн албан татварт өөрчлөлт оруулах тухай

5. 2024 оны төсвийн төсөл хэлэлцэх тухай гэсэн  асуудлуудыг хэлэлцэж 19 цаг 57 минутад өндөрлөлөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4458
3102 / 70%
856 / 19%
246 / 6%
254 / 6%