“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо “Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай” шийдвэрийг ИТХ-д өргөн мэдүүллээ.
Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас 35, Ардчилсан намаас 35, Хүн намаас 2, Бие даагч 3 нийт 75 нэр дэвшигч 29 тойргийн 35 мандатад нэр дэвшиж сонгуульд оролцсон. Ийнхүү 2024 оны 10 сарын 11-ний Ээлжит сонгуулийн дүнгээр 28 тойргийн 34 мандатын нэр дэвшигчид тодорхой болсон.
Завхан аймгийн 20-р тойрог буюу Цэцэн-Уул сумын хувьд 2 нэр дэвшигчийн санал тэнцсэн учраас нэмэлт санал хураалт явуулах үйл ажиллагааг 2024 оны 10 сарын 19-ний өдөр зохион байгуулахаар товлосон байна.
Цэцэн-Уул сумын нэр дэвшигч тодорхой болсон тохиолдолд тухайн тойргийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг өргөн мэдүүлнэ хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Т.Рэнчинванжил танилцууллаа.