ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“Цахимд зөв байя” сургалт зохион байгуулагдлаа.

2024-10-17

Өнөөдөр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ хамтран бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх кибер аюулгүй байдлын “Цахимд зөв байя” сургалтыг Завхан аймгийн төрийн албан хаагчдад зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Болдбаатар нээж хэлсэн үгэндээ “Бид бодит байдлаас гадна бас нэг ертөнцөд амьдардаг болсон энэ бол мэдээж цахим ертөнц юм. Судалгааны дүнгээс харахад оны эхний байдлаар Монгол Улсад 2,9 мянган интернэт хэрэглэгч байгаа боловч 73,8 хувь нь цахим ур чадваргүй байна” гэсэн дүн гарсан нь тун хангалтгүй, бас эрсдэлтэй үзүүлэлт юм гэдгийг дурдаад “Цахимд зөв байя” аянд төрийн албан хаагчдыг манлайлан оролцохыг уриаллаа.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3929
2726 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%