ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-10-21

              Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухайхуулийн хүрээнд ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль хуулийн дагуу зохион байгуулагдаж Нутгийн өөрөө удирдах байгууллагын 9 дэх удаагийн хурлын Анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.  

             Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч С.Алтанцэцэг даргалж Монгол Ардын намын 19, Ардчилсан намын 16, нийт 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардууллаа.

            Анхдугаар хуралдаанаар: ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай, Хурлын Зөвлөлийн гишүүдийг сонгож батлах тухай, Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх тухай, Аймгийн 2024 оны төсөвт тодотгол оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.  

            Ийнхүү аймгийн иргэдийн Төлөөөлөгчдийн хурал Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа бүрэн хэлэлцэж, Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ИТХ-ын даргаар Б.Санжсүрэнг сонгож, төлөөлөгчдийн олонхийн саналаар аймгийн Засаг даргад Г.Өнөрбаярыг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

           Мөн ИТХ-ын зөвлөлийн гишүүдээр Б.Санжсүрэн, Н.Тамир, Д.Мягмардорж, Г.Бадамхатан, Ш.Мянганбаяр, Ж.Баярмаа, Л.Бат-Амгалан нар сонгогдов.

     Эцэст нь аймгийн 2024 оны төсөвт тодотгол оруулах тухай асуудлыг хэлэлцсэнээр хуралдаан өндөрлөв.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3929
2726 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%