ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

МАНХАН СУМЫН ИТХ, ЗДТГ ШИНЭ “ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

2024-10-23

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Манхан сумын ИТХ, ЗДТГ шинэ иргэдэд үйлчлэх төв буюу “Нутгийн удирдлагын ордон”-той болж өнөөдөр (2024.10.23) нээлтээ хийлээ.
“Нутгийн удирдлагын ордон”-ы нээлтийн тууз хайчлах ёслолд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гантөмөр болон сумын үе үеийн удирдлагууд, гүйцэтгэгч компанийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Тус барилгын ажлыг “Бүтээмж Тауэр” ХХК-ийн хамт олон гүйцэтгэжээ. Энэхүү барилга нь орчин үеийн стандартын шаардлага хангасан 702 м.кв бүхий хоёр давхар төмөр карказан барилга юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын Ажлын албанаас Ховд аймгийн хөдөөгийн 79 багт мотор, проктер дэлгэц, караоке төхөөрөмж, узел аппартурыг мөн сумын төвийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өгч байгаа юм.
Манхан сумын баг, байгууллагын дарга нарт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%