Уулзалтад Аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих нар болон бусад албаны хүмүүс ОХУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн МУ дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Валерьевна Кильпякова, “Монгол-Орос” Найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ННМЭ-ийн дэд тэргүүн Ёндонжамц Максим нар оролцож, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Маргааш буюу 2024.10.26-ны өдөр "Та Орос улс, Орос хэлийг хэр сайн мэддэг вэ?" уралдаан Завхан, Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудын багуудын дунд зохион байгуулагдах юм байна.