ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗУНОРОВЫН ЭРХБАЯР ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР СОНГОГДЛОО

2024-10-25

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас 14 төлөөлөгч, АН-аас 27 төлөөлөгч нийт 41 төлөөлөгч сонгогдсон.
Тэгвэл өнөөдөр (2024.10.25) Ховд аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, нийт төлөөлөгчдийн 97.6 хувийн саналаар Дөргөн сумаас сонгогдсон Зуноровын Эрхбаяр сонгогдлоо.
Шинээр сонгогдсон ИТХ-ын дарга З.Эрхбаярт 2016-2020 он, 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд ажилласан ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тамгаа гардуулан өглөө.
Түүний хувьд 1986 онд Ховд аймгийн Дөргөн суманд төрж өссөн. Инженер мэргэжилтэй.
БОЛОВСРОЛ
✅1994-2003 онд Ховд аймгийн Дөргөн сумын дунд сургууль
✅2003-2004 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1-р сургууль төгссөн
✅2004-2008 онд ШУТИС-ийн Компьютерын Техник, Менежментийн сургуулийн Мэдээллийн системийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн
✅2013-2014 онд Төрийн удирдлагын магистрын зэргийн “Орон нутгийн хөгжлийн төлөвлөлт” сэдвээр хамгаалсан.
✅Одоогоор Удирдлагын академид Төрийн удирдлагын Докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
✅2007-2008 онд Кёкшюү групп ХХК-нд Мэдээллийн системийн ажилтан
✅2008-2009 онд “Дөргөн өгөөмөр хөгжил”-ийн нөхөрлөлийн дарга
✅2009-2010 онд Нийслэлийн 12-р сургуульд Мэдээлэлзүйн багш
✅2011-2012 онд Баруун Монгол Интернэйшнл ХХК-нд менежер,
✅2012-2013 онд Монголиан каттл ХХК-ний захирал
✅2013-2015 онд Ховд аймгийн ЗДТГ-т Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
✅2015-2020 онд Монголиан каттл ХХК-ний захирал
✅2021-2024 онд Алтайн мийт ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байна.
СОНГУУЛЬТ АЖИЛ
✅2009-2012 онд Дөргөн сумын Ардчилсан намын дарга
✅2012-2013 онд Дөргөн сумын ИТХ-ын төлөөлөгч
✅2012-2024 онд Ховд аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн
✅2017-2020 онд Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн
✅2017-2024 онд Ховд аймгийн Ардчилсан намын дэд дарга, тэргүүн дэд даргаар тус тус ажиллаж байна.
2024-2028 онд Аймгийн ИТХ-ыг тэргүүлэх их үйлсэд нь баяр хүргэж, амжилт хүсье!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%