ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

УЛИАСТАЙН САЙД ДИЛОВ ХУТАГТЫН ХОЙД ДҮР ДАНЗАНЛАМЭД ГЭГЭЭНТНИЙГ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024-10-26

Улиастайн Сайд Дилов хутагтын хойд дүр Данзанламэд Гэгээнтнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Дилов хутагт сангаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлэв. Дилов хутагт сан олон нийтийг соён гэгээрүүлэх, олон нийтийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Боловсрол, соён гэгээрүүлэх чиглэлээр 2 хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Нэгд Хүүхдийн нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс суртахууны боловсролыг дээшлүүлэх SEEL сургалт гэж байдаг. Нөгөө нь танин мэдэхүйд суурилсан сэтгэл судлал, сэтгэл хөдлөл оюуныг хөгжүүлэх CBCT хөтөлбөр гэж байдаг. Эдгээр хөтөлбөрүүдийг улс орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нийтийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр Сүрьеэгүй Монгол улс хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хөтөлбөр Завхан аймгаас эхэлнэ гэсэн сайхан мэдээг дуулгалаа.
ИТХ-ын дарга Б.Санжсүрэн Данзанламэд гэгээнтэн нутагт маань морилон саатаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Завхан нутаг, зон олныг минь болгоож яваарай хэмээн захив. Түүнчлэн Дилов хутагт сангаас орон нутагт хэрэгжүүлэх ажлыг бүх хэлбэрээр дэмжин хамтран ажиллах болно хэмээв.
Ийнхүү цаашид аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан сайхан уулзалт болж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%