Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэлмий гийсний 150 жил, Улиастайн сайд, Дилов хутагт Б.Жамсранжавын мэлмий гийсний 140 жилийн ойд зориулсан “ХОЁР ИХ ХУТАГТ-II” эрдэм шинжилгээний хурлыг албан ёсоор нээж аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн үг хэлэв.
Өнөөдрийн Эрдэм шинжилгээний хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазар, Улиастайн сайд, Дилов хутагт Б.Жамсранжав нарын намтар, түүхэн үйл явлын талаар 9 илтгэл, 1 цахим илтгэл нийт 10 илтгэлийг сонордуулахаар түүх судлаач, доктор профессор, эрдэм шинжилгээний мэргэжилтнүүд хуран цугларчээ.
Хуралд Дилов хутагтын хойд дүр Данзанламэд хувилгаан, аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга болон холбогдох албан хаагчид, Улиастай сумын Засаг дарга, Төгс буянт Жавхлант хийдийн лам хуврагууд, ЕБС-ийн түүх нийгмийн ухааны багш нар, Улиастай сумын цэцэрлэгийн эрхлэгч нар болон иргэд оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлаар “Хоёр их хутагт Монголын түүх бичлэгт”, “Жуулчдын тэмдэглэлд үлдсэн 2 хутагт” “Хоёр хутагтын шавьд холбогдох архивын зарим шинэ баримт” “Жалханз хутагт Дамдинбазарын шашин номын үйл хэрэг хийгээд, улс төрийн сэтгэлгээний өв” “Халхын Засагт хан Жалханз хутагтын тамгыг сурвалжлахуй”, “Жалханз хутагтуудын намтар, үйл ажиллагаанд холбогдох захидлууд” “Говь нутагт яригдах Дилов хутагтын тухай аман түүх ба өв” зэрэг сонирхолтой илтгэлүүдийг танилцуулж эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Цаашид Данзанламэд гэгээнтэн Дилов хутагт сан хоёр хутагтын талаар илүү нарийвчлан судлах, түүхэн баримт цуглуулах хүсэл сонирхолтой эрдэмтэд, түүх судлаачдыг дэмжин, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.
Эрдэм шинжилгээний хурлыг хааж ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар сонирхолтой илтгэл танилцуулсан эрдэмтэн, докторуудад талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь их амжилтыг хүсэв.