Завхан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газраас зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Ногоон гэрэл-Цагаан шугам” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн.
Энэ жилийн хувьд явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, явганаар замын хөдөлгөөнд оролцогч иргэдэд зөв дадал суулгах, явган хүний гарцаар гарч хэвшүүлэх зорилгоор “Ногоон гэрэл цагаан шугам 2024” нэгдсэн арга хэмжээг 2024.10.21-2024.11.21-ний хооронд буюу нэг сарын хугацаанд сургуулийн насны хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчийг хамруулан илүү өргөн хүрээнд зохион байгуулж байна.
“Ногоон гэрэл, Цагаан шугам-2024” арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Санжсүрэн нээж арга хэмжээндээ идэвхтэй оролцож, замын хөдөлгөөний дүрэм бол амьдралын дүрэм гэдгийг иргэд олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийг уриаллаа.