ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ТӨЛӨӨЛӨГЧИД ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-11-02

Ховд аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхээ 2024-2028 онд хэрэгжүүлж ажиллах төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх, хариуцсан хороодоор дамжуулан чиг үүргийн байгууллагуудын цаг үеийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилгоор аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярын санаачилгаар Хороодын өдөрлөгийг удирдамжийн дагуу зохион байгуулсан.
⚡️Тэгвэл аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд хэрэгжиж байгаа "Усан цахилгаан станц"-ын үйл ажиллагаатай (2024.11.02) танилцлаа.
⚡️Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр: "Монгол Улсын хувьд хэрэгжиж байгаа стратегийн том бүтээн байгуулалт тул орон нутгийн удирдлагууд бүх талаар дэмжиж, энэ бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах болно" гэв.
⚡️Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах 90 МВт, 366 сая кВт цаг хүчин чадалтай баруун бүсийг ногоон эрчим хүчээр хангах төсөл юм.
⚡️Баруун бүсийн аймгууд Дөргөний УЦС-аас 24%, БНХАУ-аас 4%, ОХУ-аас 72%-ийн цахилгаан эрчим хүчийг авч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%